Бүсгүй Цэцэг - Шинэ бичлэгүүд http://juliajulia.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Fri, 02 Mar 2012 15:17:24 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Сайхан Бүхэн]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=98393  

Сайхан үг сэтгэлээс урсдаг

Сайхан хайр зүрхнээс ундардаг

Сайхан сэтгэл ухаанаас гардаг

Сайхан ухаан тэнгэрээс заяадаг

 

 

 

 

 

 

]]>
Fri, 02 Mar 2012 15:17:24 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=98393
<![CDATA[Би Чамд Хайртай]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=96946 Гэгээн хайрын энэ өдөр би хайртдаа насных нь тоогоор шоколад бэлэглэхээр шийдлээ. Гоё биз дээ.

Энэ их хайрын хүчээр би амьдралд сэтгэл хангалуун байж чаддаг. Хүнийг хайрлаж явбал эрч хүчээр дүүрэн байдаг, хүнд хайрлуулж явахад эр зоригоор дүүрэн байдаг.

 

Хайрт минь, чамайгаа би дэндүү их хайрлах юм даа.

 

 

]]>
Tue, 14 Feb 2012 16:39:27 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=96946
<![CDATA[Амьдралд Би Хайртай]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=96120 Бодол сэтгэл минь зөв байхад туулах энэ амьдрал амттай бас жаргалтай. Цаг хугацаа нисэн одох хэдий ч өнгөрүүлж буй мөч бүхнээ хайрланам. Тосон ирэх цагийг ч мөн хайрланам. Өдөр ирэх тусам амьдралд би шунан дурласаар байгаагаа мэдэрч байна. Ай миний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их үйлсийн далай юмаа ... гээд дуулмаар санагдаж байна.

 

Амьдрал минь хөвөрсөөр...

 

 

]]>
Mon, 06 Feb 2012 16:11:18 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=96120
<![CDATA[A Happy Mongol Teachers' Day!]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=95821 Thank A Teacher
Teachers make a difference. Everybody knows one -- or more --

that changed their life forever
]]>
Fri, 03 Feb 2012 18:44:07 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=95821
<![CDATA[Нандин Сэтгэл]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=95483 Нарны цацраг мэт халуун хайраар төөнөх 

Нартад учирсан амраг хонгор залуу минь

Нандин сэтгэлийн торгон утас хөглөх мэт

Намайг олж хайрласан энхрий хайрт минь

 

Үлгэр адил хайрандаа умбан жаргах бид

Үнэнч хайраар хэлхэлдсэн учигтай билээ

Үнэт энэ амьдралын нугачааг туулах бид

Үхтэл хамт байх тавилан заяатай билээ

 

 

Хайраа, чамдаа би хайртай.

 

 

 

]]>
Tue, 31 Jan 2012 16:05:22 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=95483
<![CDATA[За Тайлангаа Оруулна аа]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=93255 Өмнөх жил 2011 онд Жулиа нь маш их ажил амжууллаа. Хэд хэдэн төсөл нугалж, өнөөдөр ингээд хуучин оныхоо тайланг бичиж шинэ 2012 ондоо хийх ажилдаа ханцуй шамдан орж буйгаа блогтоо бичиж үлдээмээр санагдаж байна.

Өнгөрсөн жил амжилт бүтээл арвинтай, аялал зугаалга ихтэй сайхан жил болсон төдийгүй өмнө нь тааж, төсөөлөөгүй сайхан амжилтууд, шинэ найз нөхөд, түнш байгууллагууд нэмэгдсэн нь бахархмаар жинхэнэ үйл явдал байлаа.

Би аялах дуртай. Дотооддоо очмоор байсан хэд хэдэн газар очиж сэтгэлийн их хүч авлаа. Бас албаны гадаад аялал ч байлаа.

Энэ 2012 онд улам их амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргал, сайхан хайраар бялхана гэдэгтээ  огт эргэлзэхгүй байна. Мөн шинэ улс, орноор аялаж,  шинэ зүйлд сурч, амьдрал минь улам ихээр  дэвжин дээшилсэн он болно гэдэгт тун итгэлтэй байна.  Ялангуяа баталгаатай ирээдүйг бэхжүүлэх жил болгохын төлөө тун их зорьж ажиллаж байгаа.

 

Миний блогийн зочин бүх хүмүүст сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.

 

]]>
Sat, 07 Jan 2012 23:04:15 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=93255
<![CDATA[Итгэл минь Хайр минь Жаргал минь]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=89515 Ингэж яаж амьдардаг байнаа гэж чи асуув уу

Итгэл минь жаргал болон хувирна гэдгийг хүлээсэндээ

Ийнхүү амьдардаг, эргэх хорвоог туулдаг юм байна

 

Надад нээрээ хайртай юу гэж чи асуув уу

Насны минь хань, зүрхний хайр байгаасай гэсэндээ

Намба заан, нарт орчлонг элээж суудаг юм байна

 

Бидэн хоёр жаргаж чадах уу гэж чи асуув уу

Бие сэтгэлийн амраглал хайрыг харамгүй амссандаа

Би ч чи ч, хэн хэн маань хоргодон шүтэж дурсдаг юм байна

 

 

Хайр минь, халуухан хайр минь, хайртай.

2011.12.04

]]>
Wed, 04 Jan 2012 01:55:05 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=89515
<![CDATA[Хайрын Шинэ Жил]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=91923 Зүрхний хэмнэлээ чагнаж зөвхөн чамайгаа хүснэ

Зүүдэндээ хайраа тэтгэж хонгор чамайгаа бодно

Итгэлийн хатаа дагаж ганцхан чамайгаа хүлээнэ

Ирэх жаргалыг угтаж энхрий чамайгаа хайрласаар

 

Бодлын үзүүрт тодрох хайрт чамайгаа санагалзана

Булбарай арьс цочроож янаг чамайгаа мөрөөдөнө

Харцанд дүрс ойлгож хонгорхон чамайгаа хайна

Ханийн заяа зөгнөж ганцхан чамайгаа хайрласаар

 

Хайраа, чамдаа шинэ оны мэнд дэвшүүлье. 

Чамдаа маш их хайртай.

 

 

]]>
Sat, 31 Dec 2011 22:38:30 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=91923
<![CDATA[Шинэ Оны Мэнд Дэвшүүлье!]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=92493 Сайн байцгаана уу? Эрхэм блогчид, нийт зочид оо!

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлээд, аз жаргалаар бялхаж, амжилт бүтээлээр дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөж байгааг хүлээн авцгаана уу?

 

 

Хүндэтгэсэн,

Жулиа

 

 

]]>
Sat, 31 Dec 2011 22:34:20 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=92493
<![CDATA[Тэнгэрлэг Хайр]]> http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=87511  

Тэнхээ мэдэн хүндийг өргөх шиг

Тэвчээр хат шалгах миний тэнгэрлэг хайр

Таалал мэдэн шийдэл гаргах шиг

Танхил ааш номхроох миний хэнзхэн хайр

 

Алим жимс, бурмаар дайлах шиг

Амт тансагийг мэдрүүлэх миний өег хайр

Амьсгаа даран чимээ чагнах шиг

Аажуу бодол уяраах миний тунсаг хайр

 

Шинэхэн цасанд мөр гаргах шиг

Шижир туяа гэрэлтэх миний гэгээлэг хайр

Шөнийн саранд хүслээ шивнэх шиг

Шүлэг найраг ундраах миний баялаг хайр

 

 

Хайраа, чамдаа би хайртай.

 

 

 

]]>
Sun, 13 Nov 2011 22:13:40 +0800 http://juliajulia.blog.banjig.net/post.php?post_id=87511